УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 22-26-нд товлон зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-08-17 17:53:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол УИХн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганыг 8 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргалаа.


Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэ оны 2 дугаар тогтоолтой холбоотой асуудал, цаг үеийн мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.


УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 8 дугаар сарын 22-ны өдрийн даваа гаргийн 10.00 цагт эхлэхээр товлосныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Related news