Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-08-17 12:40:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргажээ.


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд, “Засаг даргыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд зохих шатны хурлын санал эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн шатны ИТХ-д нэн даруй мэдэгдэх бөгөөд ИТХ 15 хоногийн дотор Засаг даргад нэр дэвшүүлнэ” хэмээн заасан байдаг.

Related news