БАЯН-ӨЛГИЙ: Машин өвсний үнэ 1-1.5 сая төгрөгт хүрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-15 15:24:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэд энэ сарын 1-нээс уулын хадланд гарч, 10-наас голын хадланд буугаад байна.

Тус аймгийн нутгаар зуны эхэн саруудад хур бороо элбэг орсон ч долоодугаар сард гандуу байсан. Үүний улмаас ихэнх сумдад хадлангийн гарц сайнгүй байгааг иргэд хэлж байна. Тухайлбал Толбо сумын 100 орчим өрх хөрш зэргэлдээ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгаас хадлангаа бэлтгэжээ. Хадлан сайн ургаагүй, бензин шатахууны үнэ, ажиллах хүчний цалин хөлс нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс орон нутагт өвсний үнэ өсөхөд нөлөөлөв.

Тухайлбал, одоогоор машин өвс Цэнгэл, Улаанхус, Сагсай сумдад 1-1.5 сая, Ногооннуур сумд 1.2-1.5 сая, Толбод 1.4 сая, Алтайд 1-1.3 сая төгрөгт хүрэв.  

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2-3 дахин өссөн үзүүлэлт ажээ.

Related news