БАЯН-ӨЛГИЙ: Японы судлаачидтай хамтран Алтай таван богдод мөстлөгийн судалгаа хийж байна

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-12 12:11:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Япон Улсын Нагоягийн их сургуулийн мөстлөг судлалын  судлаачид, Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мөстлөл судлалын салбар хамтран Алтай Таван богд ууланд мөстлөгийн судалгаа хийж байна.


Уг судалгаа нь өндөр уулын бүсийн уур амьсгалын өөрчлөлт, мөстөл, мөсөн голын хайлалтыг судлах зорилготой аж. Судалгааны ажлын хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард морены хурдас дээр цаг уурын 2 автомат станц, 1  хур тунадас хэмжих автомат станц, Потанины мөсөн голд мөсний нүх сүвжилтийн судалгааны цэг байгуулж нарны цацраг хэмжих автомат багаж болон цаг уурын автомат станц, нүх сүвжилт хэмжих автомат багажыг тус тус байршуулжээ. Мөн мөсний хуримтлалын бүсэд  20 м өрөмдлөг хийж мөсний гүний температур хэмжих 1 автомат станц суурилуулсан байна. Япон Улсын судлаачид ирэх намар дахин ирж судалгааны ажлаа үргэлжлүүлнэ.


Ташрамд сануулахад, Алтай Таван богд уулын Потанины мөсөн голын мөсний зузаан, хайлалт, массын тэнцэл, хуримтлал, гулсалтын судалгааг анх 2003 оноос, тус голоос эх авсан голуудын горимын судалгааг 2006 оноос, өндөр уулын уур амьсгалын судалгааг 2007 оноос хийж эхэлсэн. Судлаачдын тайлбарласнаар сүүлийн 44  жилийн хугацаанд Потанины мөсөн голын 2.9 км2 талбай бүхий мөс хайлж, голын үзүүр хэсгээс нь  618 м мөс хайлж богиноссон ажээ.



Related news