Эмэгтэйчүүд УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-12 16:02:11

Өмнөговь аймагт эмэгтэйчүүдийн  олон байгууллагууд байдаг. Түүний нэг нь "Хатан заяа" нэртэй группийн бүсгүйчүүд билээ.

Энэ сарын 11-нд тус группийнхэн УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай уулзлаа. Тэрээр тус группийн гишүүн юм.

Энэхүү уулзалтын талаар "Галтууд" ХХК-ийн захирал Б.Баярчимэг ярихдаа, "Энгийн уулзалт хийхийг бид хүссэн юм.  Хайр итгэл, хүүхэд нас, хүүхнүүдийн тухай халуун яриа өрнөсөн сайхан уулзалт болсон" гэлээ.

"Хатан заяа" нэртэй бүсгүйчүүдийнхээ авхаалжийг сорьсон арга хэмжээ, цэнгээнт нэвтрүүлгийг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд орон нутагтаа  танигджээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news