Ковидын халдварын 248 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2022-07-31 13:04:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр сүүлийн 24 цагт 248 хүнээс халдвар илэрчээ. Үүний 101 нь нийслэлийн иргэд байна. Энэ сарын 15-наас хойш тохиолдлын тоо эрс нэмэгдэж, өдөрт 300-г давах болжээ.

Нийт тохиолдлын тоо 945 900 болж, нас барсан иргэдийн тоо 2119 болов. Өнгөрсөн 7 хоногт:      

  • 25-ны даваа гарагт 228,
  • 26-ны мягмар гарагт 347 хүн,
  • 27-ны лхагва гарагт 367,
  • 28-ны пүрэв гарагт 333 хүн, 
  • 29-ний баасан 375 хүнээс тус тус халдвар илэрлээ.

Олон улс оронд бүртгэгдээд буй сармагчны цэцэг өвчний тархалтын тухайд манай улсад үйл ажиллагаа явуулж буй салбар дундын 7 байгууллагын хамтран хийсэн 3 удаагийн эрсдлийн үнэлгээгээр сармагчны цэцэг өвчин Монголд тархах эрсдэл “дунд” хэмээн гарсныг ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Related news