ДБ Украинд 1.49 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-06-08 09:03:09

ВАШИНГТОН. /CNN/. Украины эрх баригчдад 1.49 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг мягмар гарагт гаргаснаа Дэлхийн банкны /ДБ/ захирлуудын зөвлөл мэдэгджээ.


Энэ нь Дэлхийн банкнаас Киевт илгээх гэж буй 4 тэрбум ам.долларын тусламжийн багцын нэг хэсэг юм. Энэхүү багцад Их Британи, Нидерланд, Литва, Латви болон бусад хэд хэдэн улсаас олгосон зээлийн баталгаа багтаж байгаа юм. Санхүүгийн дэмжлэгийг "төрийн албан хаагчид, нийгмийн ажилтнуудын цалинг олгоход" чиглүүлнэ гэж ДБ үзэж байна.


ДБ-ны ерөнхийлөгч Дэвид Мэлпасын тэмдэглэснээр, тус банк нь Украинд "санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн тулд хандивлагч орнуудтай хамтран ажиллаж байгаагаас гадна, украинчуудыг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ авахад туслах арга хэмжээ авч байна".


 


Related news