Хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбоотой 1013 санал, хүсэлтийг шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-05-30 17:28:47
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзан сонирхсон асуултад нь хариулт өглөө.


Өнгөрсөн сарын 1-нээс тавдугаар сарын 30-ны байдлаар Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай холбоотой 1228 санал, хүсэлт ирснээс 1013-ыг нь шийдвэрлэж, үлдсэнийг нь холбогдох албаныхан судалж байна. “Цалинтай ээж” хөтөлбөр, нийгмийн даатгал, халамж, тэтгэвэр тэтгэмж, тусгай хэрэгцээт иргэд болон ахмад настны асуудлаар хамгийн олон санал, гомдол тус төвд иржээ. 


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа иргэдийн тулгамдсан асуудлыг сонсож, яамны газрын дарга болон эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудыг шууд холбож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Related news