Засгийн газар Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах талаар хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-25 09:30:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 8.00 цагт эхэлж 30 гаруй асуудал хэлэлцэж байна.


Хуралдаанаар “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.


Мөн төмөр замаар холбох төслүүд,  дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслүүд, Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүдийн талаар хэлэлцэхээр товложээ.

Related news