Баян-Өлгий аймгийн залуучуудыг БНСУ-ын Чангшин их сургуульд суралцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургууль төгссөн 30 суралцагчийг БНСУ-ын Чангвон хотын Чангшин их сургуульд элсэн суралцуулна.
Чангшин их сургуулийн зүгээс орон нутгийн удирдлагуудад хандаж
мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлт ирүүлжээ.
Тус хүсэлтийн дагуу элсэгчдийг бүртгэх ажлыг аймгийн ЗДТГ-т энэ сарын
сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулж байгаа.
Элсэгчид эхлээд 1
жил хэлний бэлтгэл буюу солонгос хэлний сургалтад хамрагдаж,
дараа нь хүнсний эрүүл ахуй, хүнсний урлаг, цагдаа, дуу хөгжим,
гоо сайхны урлаг, компьютерын программ хангамж, агаарын тээвэр,
механикийн инженер зэрэг мэргэжлээр 4 жил суралцах боломжтой аж.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days