Булган аймагт коронавирусний тохиолдол хоёроор нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт коронавирусний тохиолдол сар гаруй хугацааны
дараа хоёроор нэмэгдсэн байна. Сүүлийн хоногт Гурванбулаг суманд хоёр иргэн
коронавирусний халдвар авсан гэж аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ.
Тус аймагт 3046 хүүхэд, 11073 том хүн коронавирусний
халдвар авсан нь батлагдсан байна. Түүнээс 29 том хүн эндсэн аж. Өнөөдрийн
байдлаар дархлаажуулалтад хамрагдвал зохих иргэдийн 92,0 хувь нэгдүгээр, 94,0
хувь хоёрдугаар, 59,9 хувь гуравдугаар, 16,2 хувь дөрөвдүгээр тунгаа тариулсан
байна.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days