“Build Mongolia 2022” үзэсгэлэнд Унгар Улсын компаниуд анх удаа оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Build Mongolia 2022” үзэсгэлэнд Унгар Улсын компаниуд анх удаа оролцож байна.
Байгаль орчин, геологийн
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Mecsekerc” компанийн Улаанбаатар хот дахь салбарын менежер Ч.Үнэнбилэгээс үзэсгэлэнд ямар бүтээгдэхүүн
үйлчилгээг сонирхуулж байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр, “Унгар Улсын экспортыг дэмжих
чиглэлийн болон тос тосолгоо шатахуун, барилгын материалын компаниуд үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ сурталчилж
байна. “Mecsekerc” ХХК
ерөнхий геологийн хайгуул, байгаль орчны нөхөн сэргээлт, усны хайгуул хийдэг. Манай
компанийн хувьд монголын говийн
бүс рүү үйлдвэрлэлийн чиглэлээр ус дамжуулах төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаа. Мөн БОАЖЯ-тай хамтраад усны ерөнхий төслийг хамтран хэрэгжүүлэх, УУХҮЯ-тай хамтраад монголын тодорхой
нэрийн ашигт малтмалын эрлийн төлөвлөгөө хийхийг зорьж байгаа”-г хэлсэн юм.
Түүнчлэн, Монгол
улсын тодорхой нэр төрлийн баялгийн нөөц,
газрын ховор элемент, шороон үндсэн ордны алтны нөөц тогтоох ажил хийдэг. Ерөнхий эрэл судалгаа хийхээс биш
газар ухаж хайгуул хийхгүй. Ингэхдээ
АМХЭГ-ын архивт байгаа материалд үндэслэн 2017-2018 онд Монгол, Унгарын геологичид судалгаа хийж,
төлөвлөгөө гарган яаманд
танилцуулсан байгаа. Харин хувийн
хэвшлийн компаниудтай эдийн
засгийн ашигтай төслүүдэд
хамтрхан ажиллах, тухайлбал, шороон
ордны алтны төсөлд хамтран ажиллах боломжтой хэмээлээ.
Тус компани манай
улсад 5 дахь жилдээ зах зээл маркетингийн судалгаа хийгээд байгаа аж.
“Build Mongolia 2022” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Унгар Улсаас Монгол
Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански хэлсэн үгэндээ дипломат
харилцааны 72 жилийн түүхтэй Монгол Улс, Унгар улсын харилцаа өргөжиж байгаад
баяртай байгаагаа илэрхийлээд, үзэсгэлэнд
Унгар улсын компаниуд анх удаа оролцож байна. Удахгүй Монгол Улстай
хамтын ажиллагаатай компанийн тоо нэмэгдэнэ гэж найдаж байгаагаа
тэмдэглэсэн юм.
Энэ сарын 22
хүртэл үргэлжлэх "Build Mongolia 2022" үзэсгэлэнд 10 орны 100 гаруй аж ахуйн нэгж оролцож
байна.