Цагдаагийн газраас “Хүүхэд хамгаалал” арга хэмжээг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-05 11:07:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас “Хүүхэд хамгаалал” арга хэмжээний хүрээнд өсвөр үеийнхэн, сурагчдад хандсан нөлөөлийн ажлыг зохион байгуулж байна.

Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн анхлах ангийн  150 гаруй сурагчдад “Хүүхдийн эрх, үүрэг”, “Архи, тамхины хор уршиг”, “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл” сэдвээр сургалт явуулж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэхэд нь ойлголт, мэдээллийг өглөө.

Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, бүлэг бөөгнөрөл үүсгэж, хүүхдийн эрх зөрчиж болзошгүй айл өрхүүдээр орж, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Арвайхээр сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нартай хамтран зохион байгуулж байна. Одоогоор 15 өрхийн 20 гаруй гишүүдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, тэдний санал хүсэлтийг сонсчээ.

Related news