Япон цунамид нэрвэгдсэн Тонга улсад 1 сая гаруй ам.долларын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-20 14:04:26

ТОКИО. /Kyodo/. Далайн доорх галт уулын дэлбэрэлтийн улмаас цунамигийн гамшигт нэрвэгдээд буй Тонга улсад Японы зүгээс 1 сая гаруй ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.


Ундны ус, галт уулын үнсийг зайлуулах тоног төхөөрөмж болон бусад бараа материалыг өөрийн улсын онцгой байдлын албаны баг бүрэлдэхүүний хамт Тонга улс руу илгээнэ гэж Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ёшихико Исозаки мэдэгдсэн байна.


Мөн тэрбээр, “маш олон тооны Тонгачууд гамшигт нэрвэгдэж, асар их хэмжээний хохирол амсаад байна. Тиймээс бид чадах боломжийнхоо хэрээр тусламж үзүүлэхийг зорин ажиллана. Бид Австрали, Шинэ Зеланд улсуудтай нягт хамтран Тонга улсын сэргээн босголтын төлөө ажиллах болно” гэжээ.


Түүнчлэн Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники, бид пүрэв гаригт Австрали руу холбогдох албан хаагчдыг илгээж, тусламж үзүүлэх бусад орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулах болно гэж мэдэгдсэн байна. 

Related news