Цагаан сарын баяраар Төрийн золголт хийхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-22 14:50:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан сарын баяраар Төрийн золголт хийхгүй байх, иргэдийг цомхон хүрээнд тэмдэглэх зөвлөмж боловсруулахыг УОК-т үүрэг болгосон байна.


Тэрбээр Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр дээрх үүргийг УОК-т үүрэг болгосон бөгөөд энэ нь коронавирусний халдвараас сэргийлэх зорилготой юм.


Арвандолоодугаар жарны Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-нд тохиож байна. 


Ташрамд дурдахад, коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс 2020, 2021 онд Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглээгүй юм.

Related news