УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15.00 цагаас зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-07 15:00:34

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт хуралдуулахаар товложээ. 

Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 8 байнгын хороо байгуулж, гишүүдийг хуваарьлах асуудлыг хэлэлцэх аж. 

УИХ-д Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо байдаг. Энэ удаад нэг байнгын хороо 14-16 гишүүнтэй байхаар төлөвлөж байгаа аж.   

Н.Туяа

 

Related news