Хиймэл эрхтэн, засал эмчилгээний жишиг үнийн жагсаалтыг шинэчиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-14 12:20:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийн жагсаалтыг шинэчиллээ.


2013-2020 онд инфляц дунджаар 6 хувиар өсөж, үнийн тогтвортой байдал 2013 оноос хойш жил бүр тодорхой хувь, хэмжээгээр өөрчлөгдсөн байна. Иймд инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгаа хийж, жишиг үнийг нэмэгдүүлснийг ХНХЯ мэдээлэв.


“Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зайлшгүй шаардлагаар гэмтлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээг гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийг баримтлан олгож болно. Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээний жишиг үнийн жагсаалтыг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заажээ.


Шинэчлэгдсэн жишиг үнийн мэдээллийг хүснэгтээр хүргэж байна.





Related news