Улаанбурханы өвчлөл буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДӨнгөрсөн 7 хоногийн хугацаанд улаанбурхан өвчнөөр улсын хэмжээнд 154 хүн өвчилсөн нь өмнөх үзүүлэлтээс 44 хувиар буурчээ.
Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн 59 хувийг 0-8 сартай, 15 хувийг 9 сараас 1 настай хүүхдийн өвчлөл эзэлж байна.
ХӨСҮТ-д өчигдөр 35 хүн хандсаны 7 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр, 3 нь хэвтэн эмчлүүлжээ. Гэрээр 9 хүнд зөвлөгөө өгч, одоо 8 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.
Ж.Болор
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
2 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days