Өлзийт суманд нэг тохиолдол нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 357 сорьцод шинжилгээ хийснээс Өлзийт суманд 1 тохиолдол батлагдсан нь ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрчээ. Ингээд батлагдсан нийт 368 тохиолдол байна.
Өчигдөр эмнэлгээс эдгэрч гарсан хүнгүй. Нийт 368 тохиолдлын 316 нь буюу 85,8 хувь нь эдгэрсэн байна.
Эмчлүүлж байгаа 52 иргэн байгаа ба аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 24, Өлзийт суманд 22, Өгийнуур суманд 6 байна. Биеийн байдал нь хөнгөн 50, хүндэвтэр 2 байна.
Ойрын хавьтал 3089 /Нийт өссөн дүнгээр, урд өдрийнхөөс 8-аар нэмэгдсэн/, тусгаарлах байранд 13, гэрийн тусгаарлалтад 748 /Урд өдрийнхөөс 9-өөр буурсан/ байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгт вакцин хийж байна. 5 дугаар сарын.29-ний 00:00 цагийн байдлаар I тунд – 49131 /80,8%/, II тунд – 24155 /40,7%/хүнийг дархлаажуулаад байна.