АРХАНГАЙ: Сувилахуйн сургуулийг шинээр байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг шинээр байгуулж, 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Тус сургууль нь хангайн бүсийн АШУҮИС-ийн сувилахуйн сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор гэдгээрээ онцлог. Дэргэдээ Монгол анагаах ухааны эмнэлэг, Нүүр ам судлалын эмнэлгийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
Үйл ажиллагааг
нь эхлүүлснээр хангайн бүсийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй эмнэлгийн
мэргэжилтнүүдийн хангамжийг сайжруулж, бүс нутгийн эрүүл мэндийн хөгжлийн чухал
түшиц сургууль болох юм.
Энэ хичээлийн жилд Архангай аймаг дахь Политехник
коллеж нь 70 гаруй багш, ажилтан, 18 мэргэжлийн
500 гаруй суралцагчтайгаар хичээлийн шинэ жилээ угтлаа. Энэ хичээлийн жилд
ХААИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрийн дагуу зургаан чиглэлд Шинжлэх ухаан
технологийн сургуульд оюутан шатлан суралцуулах гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр үзэглэсэн нь онцлог
байсан юм.
Архангай аймагт 2025-2026 оны хичээлийн жилд 1796 сурагч 1-р ангид элсэн орлоо.
Ерөнхий
боловсролын 30 сургуулийн 697 бүлэгт 19700 орчим сурагч суралцана. 35 цэцэрлэгийн 233 бүлэгт 6800 орчим суралцагч
суралцана. Үүнээс үндсэн бүлэгт сургуулийн өмнөх боловсролын 5600 орчим
суралцагч хамрагдана хэмээн аймгиийн
Боловсролын газраас мэдээллээ.