УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд найман хүн өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМонгол Улсын УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна.
Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур, Бугат сум, Өлгий сумын долдугаар баг зэрэг УИХ-ын 4 дүгээр тойргийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ тойрогт МАН-аас аймгийн намын хорооны дарга Г.Султан, АН-аас УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар өрсөлдөнө.
Өлгий сумын 1-13 дугаар баг буюу УИХ-ын 5 дугаар тойрогт MАН-аас УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн дэд сайд асан Х.Баделхан, АН-аас Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан, Бүгд найрамдах намаас Тогтвортой амьжиргаа төслийн Баян-Өлгий аймаг дахь багийн ахлагч Насирын Самат нар өрсөлдөж байгаа ба Буянт, Алтай, Булган, Толбо, Алтанцөгц, Дэлүүн, Баяннуур сум УИХ-ын 6 дугаар тойргийг бүрдүүлж МАН-аас УИХ-ын гишүүн А.Тлейхан, АН-аас Эрчимбаян өлгий ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мурат, МАХН-аас тус намын Бага чуулганы гишүүн Д.Чинзориг нар өрсөлдөж байна.
Ш.Айзаря