Японы уран бүтээлчдийн үзэсгэлэн гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-20 17:10:42

Японы өнгөрсөн үеийн болоод өнөө цагийн бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болж байна.

Эл үзэсгэлэнд Япон орны байгалийг харуулсан уран зураг, калиграфф, гар урлал, керамик урлал, шүлэг, дуу, фото зураг, цэцгэн урлал, үнэт эдлэл, хүүхэлдэй урлал зэрэг 209 бүтээлийг дэлгэжээ. Үзэсгэлэнг үнэ төлбөргүй сонирхохоос гадна оролцож буй уран бүтээлчидтэй ярилцах боломжтой.

Үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Related news