"МЦХ","Булган ундрага" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-29 19:00:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 43 ХК-ийн   268,690,411 төгрөгийн үнийн дүн бүхий 1.5 сая хувьцаа арилжив. Үүнээс 22 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монголын цахилгаан холбоо" (MCH+14.98%) болон "Булган ундрага" ХК (BUN+14.91%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" (HML-14.29%) болон "Монгол алт" ХК (ERS-11.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 20,662 нэгж эрхийг нийт 4.9 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.74 хувиар өсөж, 34716.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,702,809,618,431.44 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Related news