Сайншанд сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-12-16 12:36:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаан өнөөдөр цахимаар болон танхимын хосолсон хэлбэрээр эхэллээ.

Хуралдаанаар сумын Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд үнэлэлт дүгнэлт өгөх, 2021 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв батлах, Засаг даргын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг батлах, сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сум, багуудын хил, зааг тогтоох ажлын хэсгийг шинэчлэн байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд хуралдаан болж байна.

Related news