Хан-Уул дүүргийн 1048 иргэн шинжилгээнд хамрагдаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх-Нэг иргэн” коронавирусний шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 дүгээр хорооны нийт 6000 гаруй иргэнийг энэ сарын 4-11-нд хамруулахаар төлөвлөжээ.
2020 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 12:00 цагийн байдлаар, тус дүүргийн нийт 1048 иргэн шинжилгээнд хамрагдаад байна.
“Нэг өрх-Нэг иргэн” коронавирусний илрүүлэг шинжилгээг
дараах гурван цэгээр хуваарилан авч байна.
1. Яармаг салбар
амбулаторийн цэгт 10, 9 хороо
2. 7-р сургууль цэг дээр
16, 21 хороо
3. 34-р сургуулийн цэг
дээр 4, 5 хороодын нэг өрхөөс нэг иргэн шинжилгээнд хамрагдах бөгөөд
хороо тус бүр хуваарийн дагуу иргэдээ шинжилгээнд хамруулж байгаа аж.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
2 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days