Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 48 гомдлыг АТГ шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс энэ оны 11 сарын 2-6-нд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 48 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ.
Үүнээс өнгөрсөн долоо хоногт 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 34 гомдол шалгагдаж буй аж.
Гэмт хэргийн шинж агуулсан хоёр гомдлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн бол зургаан гомдлыг харьяаллын дагуу холбогдох төрийн байгууллагад шилжүүлсэн байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days