Хэрлэн сумын онцгой комисс хуралдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Онцгой комиссын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Уг хурлаар сумын онцгой комиссын дарга, хотын захирагч Ц.Идэрбат Онцгой комиссын гишүүддээ дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх үүрэг өглөө.
Нэн түрүүнд сумын Онцгой комиссоос 2 автомашин бүхий аврах 4 бүлгийг гарган ажиллуулах, Багийн Засаг дарга нар усанд автсан өрх, иргэдийн мэдээллийг нягтлан яаралтай нарийвчилсан судалгааг гаргах, хоргодох байрыг Чингис хотын ЕБС-ийн дотуур байруудад бэлтгэсэн бөгөөд нэн шаардлагатай иргэдийг байршуулах, үерийн далангуудын эвдрэлийг яаралтай засварлах, мөн үргэлжлүүлэн хотын хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг товлон гүйцэтгэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр үүрэг чиглэл өгчээ.