Ногоон байгууламжийн цэнэг усалгааг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-04-16 13:18:04

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн НААҮГ 170 мянган ширхэг мод бут, 92 га талбай бүхий ногоон байгууламжийг хариуцдаг аж. Жил бүр хавар, намрын улиралд ногоон байгууламжийн цэнэг усалгааг Дархан-Ус суваг ХК-тай хамтран технологийн дагуу хийдэг.

Энэ дагуу 2020 оны хаврын цэнэг усалгаа 04 дүгээр сарын 10-наас эхэлжээ. Хаврын цэнэг усалгааг бүх ногоон байгууламжид 2 удаагийн давтамжтайгаар хийх график төлөвлөгөөтэй аж. Цэнэг усалгаа хийгдсэнээр ногоон байгууламжийн амьдрах чадвар сайжирдаг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээ болон хамтын ажиллагааны хүрээнд Дархан-Ус суваг ХК-тай хамтран НААҮГ-ын ажилчид хийдэг ажээ.
Энэхүү усалгааг хийснээр хуурайшилтын улиралд гарч болох эрсдэлүүдийг арилгаж, мод
, бутны амьдрах хувийг нэмэгдүүлэх, өвчлөл, хортон шавьжаас урьдчилан сэргийлэх, хөрсний чийгийг нөхөн төлжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой
Тиймээс иргэд, аж ахуй нэгж байгууллагууд ногоон байгууламжид хаврын цэнэг усалгааг хийхийг
НААҮГ-аас зөвлөж байна.
Ирэх сараас үргэлжлүүлэн ногоон байгууламжийн тарилт, нөхөн сэргээх ажлуудыг хийж эхэлнэ.

Related news