Соёлын төвүүд зөрчилтэй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 14:32:47

Сэлэнгэ аймгийн зарим сумдын соёлын төвүүд багагүй зөрчил дутагдалтай ажиллаж байгааг аймгийн МХГ-ын хяналт шалгалтаар илэрчээ.

Тухайлбал тус байгууллагын зүгээс аймгийн Түшиг, Зүүнбүрэн, Шаамар сумд, Дулаанхаан тосгоны соёлын төвд хянан, шалгах, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагааны явцад ихэвчлэн дараах зөрчил дутагдлууд илэрчээ. Тухайлбал 2015 онд аймгийн хэмжээнд хийгдсэн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг бүрэн гүйцэд бүртгэл мэдээллийн санд бүртгээгүй, тус мэдээллийн санд дурсгал бүрээр шаардлага хангахуйц гэрэл зураг, дүрс бичлэг хийгээгүй байсан байна. Мөн соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн мэдээллийг цахим хэлбэрээр бүрдүүлээгүйгээс гадна сумдын соёлын төвүүд байгууллагын дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэдэггүй зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news