Хүүхэд, гэр бүлтэй ажилладаг мэргэжилтнүүдэд шинэ мэдлэг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙГэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих, хүүхдийн эрхийг дээдэлсэн хандлагыг нийгэм, олон нийтэд төлөвшүүлэх зорилготой хэрэгжиж эхэлсэн "Аюулгүй, амар тайван гэр бүлийн төлөө хамтдаа" аяны хүрээнд "Мэргэжилтнүүдийн чадавхжуулах сургалт" явагдаж байна.
ХЭҮТ-ийн зохицуулагч З.Ундрах, С.Байгалмаа нар сургагч багшаар ажилласан бөгөөд "Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт 16 цагийн модуль сургалтыг сумдын нийгмийн бодлогын мэргэжилтэн, хэсгийн төлөөлөгч, Хэрлэн сумын 8 багийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, ХГБХХ, ЦГ-ын ажилтнуудад заан сургалаа.
Энэхүү сургалтад хамрагдсанаар эдгээр хүүхэд, гэр бүлтэй ажиллагч мэргэжилтнүүд гэр бүлийн хүчирхийллийн кейс дээр хэрхэн ажиллах талаар мэдлэг олж авлаа. Сургалтын санхүүжүүлэгчээр ДЗОУБ-ын Хэнтий, Бор-Өндөр-2 хөгжлийн хөтөлбөрүүд ажиллалаа.
Хэнтий аймаг О.Буянхишиг