“Brexit”-ийн гэрээний талаар тохиролцоонд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/.
Их Британийн Ерөнхий сайд Борис
Жонсон, Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкер нар Их Британийг Европын
Холбооноос гаргах нөхцөлүүдийн талаар тохиролцоонд хүрсэн байна.
Б.Жонсон, Ж.Юнкер
нар энэ талаар пүрэв гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. ЕХ-ны
удирдагчид дээд хэмжээний уулзалтын үеэр “Brexit”-ийн гэрээг батлах эсэх талаар хэлэлцэнэ.
Брюссель хотноо
болох уулзалтаар уг гэрээг баталсан тохиолдолд Их Британи, ЕХ-ны парламентаар
батлуулах шаардлагатай болох юм. Консерватив нам олонхыг бүрдүүлээгүй Их
Британийн парламент Б.Жонсоны гэрээг батлах эсэх нь олны анхаарлыг ихэд татаж
байна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days