Улаан-Үд дэх Ерөнхий консулыг эргүүлэн татав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-12 11:25:07

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар томилгоотой холбоотой асуудлыг шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганболдыг эргүүлэн татаж, Д.Чадраабалыг томилжээ.

Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод Элчин сайдын яам, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Элст, БНХАУ-ын Шанхай, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод Консулын газар тус тус нээх асуудлыг хэлэлцэн дэмжсэн аж. 

Эл асуудлаар УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон байна.

Б.Туул

 

 

Related news