Нийтийн тээврийн "Хэнтий транспорт" ухаалаг системийг анх удаа бий болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Чингис хотноо нийтийн тээврийн "Хэнтий транспорт" ухаалаг систем нэвтрүүлэхээр болжээ.
Энэхүү ухаалаг систем нь удирдах, хянах, зорчигчийн урсгал, төлбөр гэсэн хэсгээс бүрдэх юм байна. Мөн "Хэнтий транспорт" гар утасны апплейкешн нэвтрүүлж тухайн автобус хэдэн цагт аль буудалд очих, хаана явж байгаа зэргийг иргэд өөрсдөө хянах боломжтой болохоос гадна цаг заваа хэмнэх, хотын соёлд суралцах боломжтой болох юм.
Дашрамд дуулгахад уг автобусны жолооч нарын бүртгэл явагдаж буй бөгөөд Улаанбаатар хотод автобусны үйлдвэрлэлд гар бие оролцож ( цалинтай) хотын жолооны дадлага, жолоочийн мэргэшүүлэх сургалтад хамрагдах боломжтой аж.
2018 оноос Чингис хотын захирагчийн санаачлагаар УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр Монголд үйлдвэрлэж байгаа цахилгаан автобусны үйлдвэрлэлийн ажиллагааг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болжээ.