Чингис хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын аравдугаар хуралдаан болж, Чингис хотын дахин төлөвлөлтийн талаар хэлэлцлээ.
Тус хотынхны нэрлэж заншсанаар Банкны байранд дахин төлөвлөлт хийж, 174 айлын орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Идэрбат өнөөдөр аймгийн ИТХ-ын хуралдаанаар "Чингис хотын хэсэгчилсэн төлөвлөгөө"-г хэлэлцүүлэн батлууллаа.
Төлөөлөгчид Банкны байрны дахин төлөвлөлтийн ажлыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан бөгөөд гагцхүү орон нутагт анх удаа хэрэгжиж буй энэ томоохон ажлыг тооцоо судалгаа сайтай, ул суурьтай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Уг төсөл хэрэгжсэнээр 2020 оны 10-р сард 174 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.