Хэнтий аймаг Язаки корпорацтай хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-02-22 15:57:55

Хэнтий /МОНЦАМЭ/ Дэлхийд томоохонд тооцогддог Язаки корпорацын төлөөлөгчид Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай уулзаж, сэргээгдэх эрчим хүч, дулааны эрчим хүчний шийдлийн талаар санал солилцож, хамтран ажиллах зөвшилцөлд хүрлээ.

Талууд эхний ээлжид том үйлдвэр гэлгүйгээр сум, орон нутаг, айл өрх, албан байгууллагын хэрэгцээнд нийцүүлсэн, эдийн засгийн өндөр хэмнэлттэй дулаан үйлдвэрлэл, халаалтын системийн загвар боловсруулах, судалгаа гаргахаар боллоо. Өөрөөр хэлбэл эхний жил 1-2 өрх, нэг ААН-д бие даасан дулааны системийг нар-цахилгаан, биомасс-цахилгаан, нар-салхины энергиэр гэх мэтчилэн хосолсон байдлаар шийдсэн дулааны системээр туршилт явуулахаар болов. 

Язаки эрчим хүч корпорацийн төлөөллүүд ирэх дөрөвдүгээр сард Хэнтий аймагт ажлаа эхлүүлнэ.

Related news