Өвөрхангайн тэмээчид урам муутай буцаж ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 12:40:40

Энэ сарын 5-7-ны өдрүүдэд Өмнөговь аймагт тэмээн пологийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон дэлхийн дээд амжилтыг тогтоох “Монгол тэмээ 999” арга хэмжээ зохиогдлоо. Уг арга хэмжээнд Өвөрхангай аймгийн говийн сумдын тэмээчид ач холбогдол өгөн очсон боловч Өмнөговь аймгийн удирдлагууд дов жалганы үзэл гарган хассан байна.

Тэд хэлэхдээ Өвөрхангай, Баянхонгор нутгийн тэмээдийг хавтгайн эрлийз хэмээжээ.

Харин Өвөрхангай, Баяхонгорын тэмээчид үүнийг эсэргүүцсэн ба аймаг, бүс, улсын чанартай олон уралдаанд амжилттай оролцож болоод л байсан. Өмнөговийнхон өөрсдийнхөө тэмээг тодруулах гэж биднийг хаслаа хэмээн бухимдацгаасан юм.

Зохион байгуулагчдын хэлж байгаагаар хавтгайн эрлийз тэмээ нь бөх жижиг, хүзүү урт, хөл нь нарийхан, тачир үстэй ба хурд, хүч ч сайтай байдаг гэнэ.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news