М.Горбачев: Дэлхийн орнууд үг нөлөөтэй улс төр явуулах хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-29 10:52:53

МОСКВА. /Sputnik/. Энх тайван байдал тогтоож, бэхжүүлэхийн тулд дэлхийн орнууд үр нөлөөтэй улс төр хийх хэрэгтэй гэж хуучин ЗХУ-ын удирдагч Михаил Горбачев мэдэгдэв.

"Мөргөлдөөн, хурцадмал байдал гээд бүгд энх тайванд нөлөөлдөг. Учир нь өөрийгөө хамгаалах, аврах шаардлага хүн төрөлхтний мөн чанарт агуулагддаг" гэж тэрбээр хэлсэн байна.

ЗХУ-ын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч байсан тэрбээр 1991 оны 12 дугаар сард суудлаасаа огцорсон байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн өнөөгийн чухал асуудал болоод байгаа энх тайван тогтоох үйлд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, 1990 онд түүнд Нобелийн шагнал олгож байжээ.

Д.Нямтулга

 

Related news