Сэлэнгэ аймгийн ИТХ-ын сонгуулийг 24 тойрогт явуулахаар тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-16 22:19:16

Монгол Улсын Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуульд зааснаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын сонгуулийг 24 тойрогт явуулахаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид ээлжит хуралдаанаараа тогтоосон байна.

Сонгуулийн тойргийг сонгуулийн тогтолцоо, сонгогчдын тоотой уялдуулан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтооно гэсэн сонгуулийн хуульд заасны дагуу энэхүү шийдвэрийг гаргажээ.

Аймгийн төв Сүхбаатар сум 8 багтай учраас 8 тойрог байх юм байна. Харин бусад сумд болох Баянгол, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Шаамар сумдад тус бүр 2 мандат, Сайхан суманд 3 мандат, Мандал сум хүн ам  ихтэй, баг олонтой учраас 7 мандат олгосон аж.

Хэдийгээр Мандал суманд 7 мандат олгож байгаа ч нэг тойрог дээрээ эдгээр 7 мандат авсан хүмүүс өрсөлдөх гэнэ. Энэ удаагийн сонгуульд намын нэрээр жагсаалтаар гардаг квот байхгүй болсоноороо онцлогтой явагдах нь.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news