“Цодгор хүү-2016” аваргуудаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 09:34:35

Энэ жилийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс ангилал тус бүрээс тэргүүн байранд шалгарсан 8 тамирчинд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Н.Төрбатын нэрэмжит Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Цодгор хүү-2016” улсын уралдаанд оролцох эрх олголоо.

Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг өсвөрийн шатарчдын "Цодгор хүү-2016" аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 08-ны өдөр Сүхбаатар хотод зохион байгууллаа. Тус уралдаан 5 хүртэлх нас, 6-7 нас, 8-9 нас, 10-11 нас гэсэн 5 насны ангиллаар явагдсан бөгөөд нийт 9 сумын 120 шатарчид оюун ухаанаа уралдууллаа. Энэ жилийн тэмцээнд цэцэрлэгийн насны хүүхдүүд оролцож буйгаараа онцлог болсон юм.

“Цодгор хүү-2016” өсвөрийн шатрын тэмцээний аймгийн аваргуудаар 5 хүртэлх насны эрэгтэй 1-р байрт Сайхан сумын М.Мөнхбаатар, эмэгтэйчүүдээс 1-р байрт Мандал сумын “Нархан” цэцэрлэгийн Л.Сэлэнгэ, 6-7 насны эрэгтэйчүүдээс Сүхбаатар сумын ЕББД 3-р сургуулийн Б.Эрмүүн, эмэгтэйд Сүхбаатар сумын 2-р сургуулийн Д.Цэлмүүн, 8-9 насны эрэгтэй ангилалд Мандал Хүүхдийн ордоны Х.Өлзий хишиг, эмэгтэй ангилалд Сүхбаатар 2-р сургуулийн О.Халиун, 10-11 насны эрэгтэй ангийлалд Мандал 1-р сургуулийн Б.Тэнүүнжаргал, эмэгтэйчүүдээс Сүхбаатар сумын “Таван хан” клубын Б.Амин-Эрдэнэ нар тус тус тэргүүлж алтан медалийн эзэд болжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news