НӨАТ- ын талон хэвлэх ёстой мянга гаруй үйлчилгээ эрхлэгч бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-11 18:33:52

Энэ сарын 20 гэхэд НӨАТ тооцсон шинэ стандарт бүхий талон хэвлэн хэрэглэгчиддээ өгдөг болно гэдгээ томоохонд тооцогддог 15 аж ахуйн нэгж Татварын хэлтэст мэдэгдсэн байна.

Гэхдээ энэ бол ийм талон хэвлэн өгөх ёстой 1000 гаруй аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн байгаатай дүйцүүлэхэд тун чамлалттай тоо юм. Одоогийн байдлаар Дундговь аймагт “Номгон рашаант” хэмээх нэг л аж ахуйн нэгж шинэ талон хэвлэж байгаа бөгөөд бусад худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд Татварын хэлтсээс шаардлага хүргүүлж байна. Мөн “Мандал”, “Цоглог”, “Гандалай” зэрэг худалдааны төвийн лангуу түрээслэгчдэд интернэт орчин бүрдүүлж өгөх, хэвлэх төхөөрөмжийг зохистой байдлаар бий болгох зэргээр санаачлага гаргахыг лангуу түрээслүүлэгч эздээс шаарджээ.

Иргэдийн хувьд үйлчилгээ авсан газраасаа НӨАТ- ын талоныг мөн шаардсаар байгаа бөгөөд сүүлийн хэд хоногт шинэ талон хэвлэж байгаа ганц аж ахуйн нэгжээс худалдан авалт хийх иргэдийн тоо эрс өссөн байна.

Дундговь Т. Отгонтуяа

Related news