Багш нарын илтгэлийн уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 22:46:02

Орхон бүсийн багш нарын дунд зохион байгуулагдсан илтгэлийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2-р сургуулийн Түүх, нийгмийн багш Ц.Отгонсүрэн шалгарчээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд жил бүр бүсийн багш нарын дунд илтгэлийн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Орхон бүсийн багш нарын дунд “Багш ажлын байранд дээрээ тасралтгүй  хөгжих нь” сэдэвээр Орхонтуул сумын ерөнхий боловсролын сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Орхон бүсийн сургууль, цэцэрлэгийн багш нараас нийт 16 илтгэл өрсөлджээ.Орхон бүсэд Орхонтуул, Орхон, Сант, Сайхан, Хушаат, Баруунбүрэн гэсэн 6 сумд хамрагддаг юм.

            Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

Related news