Үлийн цагаан оготно устгах бэлтгэлээ хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 22:42:31

Сэлэнгэ аймгийн хэмжээнд бэлчээрт хөнөөл учруулж буй үлийн цагаан оготны тархалт, хөнөөлийг тодотгох судалгааг улсын ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэнтэй хамтран хийжээ.

Судалгааны дүнд Баянгол сум 7000 га, Орхон сум 8000 га, Сант сум 5000 га, Сайхан сум 5000 га, Баруунбүрэн сум 5000 га нийт 30 мянган га бэлчээрийн талбайд байгаль орчинд халгүй энгийн механик аргаар устгал хийхээр төлөвлөсөн байна.

Эдгээр сумдаас уг ажлыг гүйцэтгэх урьдчилгаа 40 хувь болох 19 сая төгрөгийг сумдын төрийн сангийн дансанд төвлөрүүлээд байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news