“Улаанбаатар марафон 2018”-д 30 мянга гаруй иргэн оролцож байна
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тэмцээний нээлт Төв талбайд боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хорооноос хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2018” гүйлтэд 30 мянга гаруй иргэн оролцохоор мэдүүлэг өгчээ.
2674 days