С.Энхболд: Гуравдугаар тун хийлгэсэн иргэдийн 0.15 хувь нь халдвар авсан
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК өнөөдөр хуралдаж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх, хилийн чанадаас ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах байранд оруулахгүй байх зэрэг шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үер Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
1408 days