Хэлмэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш тохионо. Тус өдрийг угтаж, аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс / ЦАУЗБСК/ болон Арвайхээр сумаас өнөөдөр “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө”-нд цэцэг өргөж, Хэлмэгдэгсдийн ар гэр, үр удамд хүндэтгэл үзүүллээ. Мөн ЦАУЗБСК-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж “Улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын талаар төрөөс авч буй арга хэмжээ”-г танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгөв.
2488 days