СҮХБААТАР: В.Энхтуяа: Эмээ шигээ номын санч болно гэсэн мөрөөдлөө биелүүлсэн
Баруун-Урт /МОНЦАМЭ/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд 4 дүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан. Эл өдрийг тохиолдуулан аймгийн Нийтийн номын санч Волоожийн Энхтуяатай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд улс даяар жишиг болж буй "Судар эгшиглэн" төслийг санаачлагч, зохион байгуулагчдын нэг бөгөөд уг ажлаараа 2022 оны Сүхбаатар аймгийн онцлох хүнээр шалгарсан юм. Номын санч гэх мэргэжил түүний мөрөөдөл нь байжээ.
909 days