СҮХБААТАР: УОК-оос 2 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-31 16:55:10

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос Сүхбаатар аймагт үүссэн гамшгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хохирол барагдуулах зорилгоор хоёр орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар 13 суманд 5 дугаар 19-28-ны өдрүүдэд ажиллаж, байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн айл өрх, ААНБ-уудтай биечлэн танилцаж, улмаар бүх шатны хохирлыг нэгтгэснээ Улсын Онцгой комиссын даргад танилцуулжээ. Үүний үр дүнд хохирлыг нөхөн сэргээхэд 1,6 тэрбум, малын сэг зэм устгахад 140 сая, 20 тонн шатахууны дэмжлэгт 82 сая, халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний 150 ширхэг багцад 7,2 сая, 100 орчим гэр, 150 маркын ковш машин, ариутгалын машин зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэхээр болсон байна.

 

Related news