Төвийн бүсийн аймгуудын сэтгүүлчдийн сургалт Дархан-Уул аймагт боллоо
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэт хөгжлийг хангахын төлөө сэтгүүлчид, ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор орон нутгийн бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Дархан-Уул, Орхон, Налайх дүүрэг, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамруулсан Төвийн бүсийн сургалтыг энэ сарын 15-17-нд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
2540 days