"Дарханы ирээдүй-2018” тэтгэлэгт хөтөлбөрт шилдэг 40 оюутан хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачилгаар “Болд сан”-тай
хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй оюутан, залуучуудын дунд явуулдаг
тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэгүүд тодорчээ. “Дарханы ирээдүй”
оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачилгаар дотоодын
их, дээд сургуульд амжилттай суралцаж буй Дархан-Уул аймгийн манлайлагч, шилдэг
оюутнуудын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой ажээ.
“Болд” сантай хамтран хоёр дахь жилдээ зохион
байгуулсан “Дарханы ирээдүй 2018” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 40 оюутан
тодорч, баасан гарагт Төрийн ордонд батламжаа гардан авлаа.
Энэ жил тухайд Дархан-Уул аймаг болон
Улаанбаатар хотод суралцаж байгаа 1-5 дугаар курсын нийт 280 гаруй оюутны
материал ирснээс 1, 2 дугаар курсынхны дунд хүчтэй өрсөлдөөн явагдаж дараах нэр
бүхий оюутнууд шилдгээр шалгарсан аж.
1. Э.Хос-Уянга - АШУҮИС Био анагаахын сургууль
2. О.Тэмүүлэн - МУИС Олон улсын харилцаа, нийтийн
удирдлагын сургууль
3. Т.Хонгорзул - Санхүү, эдийн засгийн их сургууль
4. Н.Лхамаа - Үндэсний батлан хамгаалахын их
сургууль
5. Г.Оюунгэрэл - ШУТИС Барилга, архитектурын
сургууль
6. Х.Хулан - ШУТИС
7. О.Анужин - МУИС Бизнесийн сургууль
8. Г.Батбаяр - Дархан-Уул аймаг дахь ШУТИС
9. А.Марал - МУИС Шинжлэх ухааны сургууль
10. С.Тайшир - ШУТИС Мэдээлэл, холбооны технологийн
сургууль
11. Б.Аривдах-Од - МУИС Хэрэглээний шинжлэх ухаан,
инженерчлэлийн сургууль
12. Б.Бямбанаран - ШУТИС Эрчим хүчний сургууль
13. Д.Дашмаа - МУИС Шинжлэх ухааны сургууль
14. М.Аминхүслэн - Сити их сургууль
15. К.Номин-Эрдэнэ - "Их засаг" ОУИС
16. Б.Гангамаа - Монгол улсын эрдмийн их сургууль
17. Б.Мөнх-Оргил - Санхүү, эдийн засгийн их
сургууль
18. З.Ууганчимэг - Хүмүүнлэгийн ухааны их сургууль
, Дархан салбар сургууль
19. П.Оюунсувд - МУИС Шинжлэх ухааны сургууль
20. О.Тамир - МУИС Хууль зүйн сургууль
21. Б.Золзаяа - МУИС Бизнесийн сургууль
22. Д.Сарангэрэл - МУБИС Нийгэм, хүмүүнлэгийн
ухааны сургууль
23. Н.Шаргацэцэг - МУБИС Багшийн сургууль
24. Б.Амин-Эрдэнэ - АШУҮИС Био анагаахын сургууль
25. Б.Энхтуяа - МУБИС Багшийн сургууль
26. Э.Отгонтүлхүүр - АШУҮИС
27. М.Мандахгэрэл - МУБИС Багшийн сургууль
28. Э.Энхжаргал - МУИС Шинжлэх ухааны сургууль
29. О.Өлзийхутаг - Дархан-Уул аймаг дахь ШУТИС
30. Д.Чимидзаяа - АШУҮИС Нүүр ам судлалын сургууль
31. Б.Мандахзаяа - Дархан-Уул аймаг дахь Анагаах
ухааны сургууль
32. Э.Ганзориг - "Мандах" ИС-ын
Дархан-Уул аймаг дахь салбар
33. С.Уянга - ХААИС Агроэкологи бизнесийн сургууль
34. Б.Даваасүрэн - МУИС Хэрэглээний шинжлэх ухаан,
инженерчлэлийн сургууль
35. А.Ижилмарал - ШУТИС Барилга, архитектурын
сургууль
36. Г.Мөнхцолмон - МУИС Олон улсын харилцаа,
нийтийн удирдлагын сургууль
37. Б.Номин-Эрдэнэ - МУИС Шинжлэх ухааны сургууль
38. Б.Бэххүслэн - СУИС
39. М.Жанар - Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны
сургууль
40. М.Анужин - ХААИС Агроэкологи бизнесийн сургууль
Тэтгэлэгт хамрагдсан залуусын хувьд
голч дүн, сурлагын амжилтаараа, нийгмийн идэвх зүтгэлээрээ, өөрийн хүч
хөдөлмөрөөр эцэг эхиийнхээ нуруун дээрх санхүүгийн ачаанаас хөнгөлж, гэр
бүлдээ, өөртөө үнэтэй хөрөнгө оруулалт хийж чадсандаа туйлын баяртай байгаагаа
илэрхийлж байлаа.
Тэтгэлэгт шалгарсан болон материалаа
ирүүлж оролцсон бүх шилдэг оюутнууддаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр
амжилтыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан хүргэлээ.
Л.Отгонбаатар