Сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн болов
Архангай \МОНЦАМЭ\. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод “Сарлагийн аж ахуйд тулгамдсан асуудлууд ба төрийн бодлого” нэртэй сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулжээ. Уг зөвлөгөөнд Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, малчид гээд нийт 100 гаруй хүн оролцжээ.
2794 days